ТВИН РӨҮЗ ХХК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь denk-nutrition.mn цахим дэлгүүрээр үйлчлүүлэх, худалдан авалт хийх болон үүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах, онлайн шоп-р бараа, үйлчилгээ худалдан авах эрхтэй болно.
- Хэрэглэгчийн захиалга амжилттай болсноос хойш ажлын 1-2 өдрийн дотор захиалагчийн оруулсан хаягт хүргэнэ. Хүргэлтийн бүсэд өөрчлөлт орсон тохиолдолд энэхүү Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орно.
- Denk nutrition дэлгүүрийн тэмдэгтүүд нь “Твин Рөүз” ХХК (цаашид “Компани” гэх)-ийн өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэгчийн оюуны өмчөөр хамгаалагдсан өмч болно. Компани болон үйлдвэрлэгчийн нэр, бүтээгдэхүүний лого, нэр болон бусад загварыг хуулбарлах, олшруулах, дуурайх, зөвшөөрөлгүй аливаа хэлбэрээр болон өөр бусад зүйлд ашиглахыг хориглоно.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Хэрэглэгч цахим худалдааны сайтад өөрийн хүсэлтээр бүртгүүлэх, мэдээллээ өөрчлөх, засах, шинэчлэх, төлбөрийн нөхцөл болон хүргэлтийн төрлүүдээс сонголт хийх, бүрэн эрхтэй.
- Хэрэглэгч цахим худалдааны сайтад нэвтрэх мэдээллээ бусдад задруулахгүй байх, задруулахгүй байх арга хэмжээ авах, задруулсны улмаас үүсэж болох аливаа асуудал, эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Мэдээллийн нууцаа бусдад задруулснаас үүдэлтэй аливаа хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
- Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, заавар, найрлагын мэдээллийг авах, шаардах эрхтэй.
- Хэрэглэгч вэбсайтын мэдээлэл, үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
- Хэрэглэгч бүртгэл болон онлайн захиалгатай холбоотой оруулсан мэдээлэл (утасны дугаар, хүргэлтийн хаяг, захиалгын төлбөрийн мэдээлэл) үнэн зөв оруулах үүрэгтэй. Буруу, алдаатай мэдээлэл оруулснаас үүсэх хариуцлагыг хэрэглэгч бүрэн хариуцна.
- Хэрэглэгч захиалсан барааг хүлээн авахдаа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэгтэй, шалгаагүйгээс үүсэх аливаа эрсдлийг Компани хариуцахгүй болно.
- Хэрэглэгч Компанид бараа бүтээгдэхүүн болон захиалга, хүргэлттэй холбоотой аливаа санал хүсэлтээ нээлттэй гаргах боломжтой.
ГУРАВ. ТВИН РӨҮЗ ХХК-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- denk-nutrition.mn цахим худалдааны сайтаар зөвхөн албан ёсны эрхтэй, Монгол улсад худалдах зөвшөөрөлтэй, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг борлуулах, үнэн зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй.
- Хэрэглэгчийн худалдан авалт хийхэд оруулсан хувийн мэдээллийг бусад зорилгоор ашиглахгүй байх, аливаа гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй.
- Хэрэглэгчид түүний захиалгын талаар мэдээллээр хангах, захиалгыг үнэн зөв хүргэх үүрэгтэй.
- Өөрийн борлуулж буй бүтээгдэхүүний бүх төрлийн мэдээлэл, үнэ тариф, үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах, шинэчлэх, засварлах бүрэн эрхтэй.
- Компанийн буруугаас шалтгаалан захиалгад алдаа гарсан бол гомдлыг барагдуулах үүрэгтэй.
- Хэрэглэгчийн гаргасан үндэслэлгүй санал гомдлыг хүлээх авахаас татгалзах, байгууллагаас шалтгаалсан гомдол биш бол барагдуулахаас татгалзах эрхтэй.
ДӨРӨВ. ЗАХИАЛГА, ТӨЛБӨР ТӨЛӨЛТ
Захиалга хийх:
- denk-nutrition.mn цахим худалдааны сайтаар 24 цагийн турш захиалга хийх боломжтой.
Төлбөр төлөх
- Хэрэглэгч захиалга хийхдээ Дансаар шилжүүлэн төлбөрөө төлсөн тохиолдолд төлбөрийн мэдээлэл системд орж ирсэнээр захиалга автоматаар баталгаажна.
- Төлбөрийг 48 цагийн дотор зааврын дагуу шилжүүлээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл дахин шинээр захиалга хийх боломжтой.
- Зааврын дагуу 48 цагийн дотор төлбөрийг шилжүүлээгүйгээс шалтгаалж тухайн хэрэглэгчийг захиалга цуцлагдсан тохиолдолд Твин Рөүз ХХК хариуцлага хүлээхгүй болно.
- Хэрэглэгч захиалга баталгаажсанаас хойш захиалгыг цуцлах, өөрчлөх, буцаах боломжгүй.
- Хэрэглэгчийн оруулсан и-мейл (цахим хаяг) хаягаар захиалга хийгдсэн, захиалга баталгаажиж гүйцэтгэх шат руу шилжсэн болон амжилттай хийгдэж, хүргэлт рүү шилжсэн тухай имейл илгээгдэнэ.
- Захиалгын төлбөр 100% төлөгдсон тухай мэдээлэл төлбөрийн нөхцөлийг хариуцагч байгууллагаас Компанийн системд бүртгэгдсэн тохиолдолд захиалгыг бүрэн амжилттай хийгдлээ гэж тооцно. Захиалга хийхдээ ашигласан банк эсвэл төлбөрийн системд асуудал үүссэнээс болж төлбөр шилжигдээгүй, түүнээс шалтгаалж захиалга баталгаажихгүй саатсан тохиолдол үүсэж болохыг Хэрэглэгч ойлгож хүлээн зөвшөөрнө. Ийнхүү үүсэх аливаа асуудалд Твин Рөүз ХХК хариуцлага хүлээхгүй.
- Мөн хэрэглэгч 95072221,95073331,95074441 утсаар ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд холбогдох эсвэл order@twinrosepharma.mn хаягаар холбогдож тусламж, мэдээлэл авах, санал хүсэлт гаргах боломжтой.
ТАВ. ХҮРГЭЛТ
- Онлайн захиалгын хүргэлтийн төлбөр худалдан авалтын үнийн дүн 100,000₮-өөс дээш бол 0₮ байна
- Хэрэглэгчийн захиалгыг амжилттай баталгаажсанаас хойш Улаанбаатар хот дотор бол 1-2 хоногт, орон нутаг бол 1-3 хоногт хүргэлт хийгдэнэ.
- Олон нийтийг хамарсан онцгой байдал, бүх нийтийн амралтын өдөр, давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хүргэлтийн хугацаа хойшлогдож болно.
- Хэрэглэгчийн захиалга хүргэлтрүү шилжихээс өмнө хаяг солих хүсэлт гаргах боломжтой. Харин захиалга амжилттай хийгдэж, хүргэлтэд шилжсэн тохиолдолд хаяг, мэдээллийг солих боломжгүй ба зөвхөн хүргэлтийн ажилтан руу шууд холбогдож хүсэлт гаргана. Үүнтэй холбоотой үүсэх нэмэлт зардал, асуудалд Твин Рөүз ХХК хариуцлага хүлээхгүй.
- Хэрэглэгч захиалга хийхдээ хүргэлтийн хаяг, утасны дугаараа зөв оруулах үүрэгтэй ба буруу мэдээлэл оруулснаас үүдэн гарах асуудлыг өөрөө бүрэн хариуцна.
- Буруу хаяг оруулах, хаягийн мэдээлэл дутуу оруулах, захиалга хүргэгдэх үеэр хүлээн авах боломжгүй байх, өгсөн хаяг дээрээ байхгүй байх, утас холбогдохгүй байх зэрэг хэрэглэгчээс шалтгаалсан асуудлаар хүргэлт буцаагдсан тохиолдолд Твин Рөүз ХХК хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд дахин хүргэлтэнд шилжүүлэх бол төлбөр 6,000₮
- Хэрэглэгчийн захиалгад алдаа гарсан, дутуу очсон, гэмтсэн тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтийн дагуу холбогдож, Твин Рөүз ХХК-с шалтгаалсан асуудлыг бүрэн барагдуулна.
- Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, Улаанбаатар хот доторх тэг зогсолт үүссэн түгжрэл болон бусад хүчин зүйл (Онцгой нөхцөл)-ийн улмаас тодорхой хугацаагаар барааны хүргэлт саатах тохиолдолд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
ЗУРГАА. БУСАД
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой бөгөөд өөрчлөлт орсон тухай бүр Denk-nutrition.mn дээр өөрчлөлт орно.