БУЦААЛТЫН НӨХЦӨЛ
Хэрвээ та захиалгаа цуцлах, буцаалт хийх хүсэлтэй байгаа бол доорх журам, заавартай танилцана уу.
Хэрэглэгч та захиалга хийхдээ сонголтоо зөв хийх үүрэгтэй бөгөөд буруу сонголт хийсэн, хүргэлтийн хаяг, мэдээллээ алдаатай оруулсан тохиолдолд бүтээгдэхүүнийг солих, буцаах боломжгүй мөн хүргэлттэй холбоотой үүсэх нэмэлт зардлыг хэрэглэгч өөрөө 100% бүрэн хариуцна. Твин Рөүз ХХК зөвхөн алдаатай, дутуу, гэмтсэн захиалгад нэмэлтээр гарах хүргэлтийн зардлыг хариуцна.
Бүтээгдэхүүний орц найрлагаас харшлах, хамт хэрэглэж буй бүтээгдэхүүнтэй тохирохгүй байх магадлалтай тул та худалдан авалт хийхээсээ өмнө орц найрлагын дэлгэрэнгүй мэдээлэлтэй сайн танилцана уу.
Хэрэглэгч зөвхөн дараах тохиолдолд бүтээгдэхүүнийг буцаах эрхтэй.
- Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг “Твин Рөүз ХХК” хүлээн авах, барааг буцаах боломжгүй.
- Борлуулалтын буцаалт хийх боломжгүй ерөнхий нөхцөлүүд:
- Үйлчлүүлэгчийн хариуцлагагүй байдлаас үүдэн худалдан авалтын төлбөрийн баримт буюу и-баримтын хувь хүн эсвэл байгууллагын регистрийг буруу мэдүүлсэн, андуурсан;
- Хүргэлтээр очиж байгаа захиалсан бүтээгдэхүүний нэр төрөл болон тоо ширхэгийг шалгаж хүлээж аваагүй тохиолдолд;
- Төлбөрийн баримт буюу кассын төлбөрийн хасалт гаргасан;
- www.ebarimt.mn цахим хуудаснаас НӨАТ-ын сугалааны дугаарыг бүртгүүлсэн: Хэрэглэгчийн буруутай үйлдлээс хамааралтай бүтээгдэхүүний сав баглаа боодлыг гэмтээсэн, бохирдуулсан болон хэрэглэсэн тохиолдолд;
- Худалдан авснаас хойш 48 цагийн хугацаа өнгөрсөн;
- Хямдралтай болон урамшуулалтай үед худалдаалсан бараа;
Захиалгын НӨАТ-ын баримтыг бүртгүүлээгүй тохиолдолд хуульд заасан 7.3 дахь заалтуудын аль нэгийг үндэслэн буцаалт хийгдэнэ. Энэхүү заалтыг хэрэгжүүлэхийн тулд баримтыг хадгалсан байна.
Захиалгын он сар нь тухайн сардаа багтах захиалгыг хэрэглэгч ebarimt гар утасны аппликэйшнээр дамжуулан баримтын буцаалтыг хийсний дараа ‘’Твин Рөүз ХХК’’ захиалгын буцаалтыг хийж, төлбөрийг шилжүүлнэ.
- Захиалгын он сар нь тухайн сардаа багтахгүй захиалгыг ижил дүнтэй бараагаар сольж, сүүлийн захиалгын НӨАТ-ын баримтыг олгохгүй байх эсвэл НӨАТ-ын 10%-ийг суутган буцаалтыг хийх боломжтой.
- Хэрэглэгчийн буруугаас үүдэлтэй барааг буцаах эсвэл өөр бараагаар солиж байгаа тохиолдолд барааг тээвэрлэж буй компанид мөрдөж буй хүргэлтийн тариф мөрдөгдөнө.
- Та буцаалт хийх хүсэлтээ та 95072221, 95073331, 95074441 утсаар ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд холбогдох эсвэл order@twinrosepharma.mn хаягаар холбогдож тусламж, мэдээлэл авах, санал хүсэлт гаргах боломжтой.
БҮТЭЭГДЭХҮҮН СОЛИХ
Хэрэглэгч зөвхөн дараах тохиолдолд бүтээгдэхүүнийг солих эрхтэй байна.
- Захиалсан бүтээгдэхүүний чанар, бүтэц, бүрэн бүтэн байдалд өөрчлөлт орсон
- Захиалсан бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүн хүргэгдсэн (өнгө, хэмжээ, төрөл зөрсөн)
- Дээрх 2 тохиолдолд хэрэглэгч Бүтээгдэхүүн солих хүсэлтээ захиалга хүргэгдсэнээс хойш 48 цагийн дотор гаргах эрхтэй. Бүтээгдэхүүнийг хүргэх, солих зардлыг Твин Рөүз ХХК бүрэн хариуцна.
- Хэрэглэгч өөрөөс шалтгаалсан асуудлаас болж бүтээгдэхүүнийг солих хүсэлт гаргах тохиолдолд солих тохиолдолд захиалга хүргэгдсэнээс хойш 24 цагийн дотор хүсэлт гаргах эрхтэй. Солих хүсэлтээ захиалга хүргэгдснээс хойш 24 цагийн дотор гаргах боломжтой. Хэрэглэгч солих бүтээгдэхүүнийг өөрийн биеэр дэлгүүрт авчрах ба тухайн бараа нь дахин худалдаалах боломжтой байх ёстой. (Сав баглаа боодол бүрэн бүтэн, лацыг гэмтээгээгүй, дахин худалдах боломжтой байх). Барааг өөр төрлийн бараагаар солих тохиолдолд дутуу төлбөрийг дансаар хүлээн авна, харин илүү төлбөрийг ажлын 5 хоногт буцаан олгох боломжтойг анхаарна уу.
- Та бүтээгдэхүүн солих хүсэлтээ 95072221, 95073331, 95074441 утсаар ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд холбогдох эсвэл order@twinrosepharma.mn хаягаар холбогдож тусламж, мэдээлэл авах, санал хүсэлт гаргах боломжтой.
ЗАХИАЛГА ЦУЦЛАХ
Хэрэглэгч захиалга хийснээс хойш 48 цагийн дотор төлбөр төлж захиалгаа баталгаажуулах боломжтой ба энэ хугацаанд захиалгад өөрчлөлт оруулах боломжтой. Нэгэнт төлбөр төлөгдөж, захиалга бэлтгэх процесс эхэлсэн тохиолдолд захиалгыг цуцлах, буцаах, өөрчлөлт оруулах боломжгүй.
Хэрэв захиалга бэлтгэгдэж эхэлсний дараа захиалгыг цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд барааны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний төлбөрийг барааны төлбөрөөс нь суутгаж, үлдэгдлийг ажлын 5 хоногт хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ.
Та цуцлах хүсэлтээ 95072221, 95073331, 95074441 утсаар ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд холбогдох эсвэл order@twinrosepharma.mn хаягаар холбогдож тусламж, мэдээлэл авах, санал хүсэлт гаргах боломжтой.