
Denk Nutrition нь ХБНГУ-ын Мюнхен хотод төвтэй, 1948 онд үүсгэн байгуулагдсан Denk Pharma GmbH & Co. KG компанийн салбар юм. Германд үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүнээрээ дэлхий даяар танигдсан тус компани нь 80 гаруй оронд эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээ экспортлон, олон жилийн турш хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн гэр бүлийн бизнесийн уламжлалыг хадгалан үйл ажиллагаагаа явуулдаг.
2014 оноос хойш бид эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр өөрийн олон жилийн туршлага, мэргэжлийн мэдлэгээ ашиглан бүтээгдэхүүний хүрээгээ тасралтгүй өргөжүүлж, хэрэглэгч бүрийн эрүүл амьдралд хувь нэмрээ оруулсаар байна.

