Skip to Content

ХҮРГЭЛТ

Бид онцгой нөхцөл байдлаас бусад үед таны захиалгыг ажлын 1-2 хоногт багтаан хүргэх болно. Хүргэлтийн төрлүүд:

  • Захиалгын дүн 100,000₮-с дээш бол хүргэлт үнэгүй. Захиалга баталгаажсанаас хойш 1- 2 хоногт хүргэнэ.
  • Захиалгын дүн 100,000₮-с доош бол хүргэлт А бүс 6,000₮ Б бүс 10,000₮  захиалга баталгаажсанаас хойш 1- 2 хоногт хүргэнэ.
  • Орон нутаг - Байршлаас хамаарч Хот хоорондын тээврийн үнэ тарифаар шалтгаалан төлбөр тооцогдоно. Захиалга баталгаажснаас хойш 1-3 хоногт хүргэгдэнэ. Гэхдээ энэ хугацаа хот хоорондын зөвшөөрөгдсөн тээврийн хуваарьтай уялдан өөрчлөгдөж болно.

ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ, БЭЛТГЭХ ХУГАЦАА

  • Ажлын өдрүүдэд хийсэн захиалгын төлбөр баталгаажиж хүргэлтэнд шилжих хугацаа ажлын 1-2 өдөр;
  • Амралтын өдрүүдэд хийсэн захиалгын төлбөр баталгаажиж хүргэлтэнд шилжих хугацаа дараагийн ажлын өдрөөс хойш 1-2 хоног

ЗАХИАЛГЫН ТӨЛӨВ, ХҮРГЭЛТИЙН ЯВЦЫГ ХЯНАХ

  • Бүртгэлтэй хэрэглэгч вэбсайт руу бүртгэлээрээ нэвтэрч Миний сагс хэсгээс захиалгын төлөв хянах боломжтой.
  • Хэрэглэгчийн бүртгүүлсэн имэйл хаягт захиалгын төлөв шинэчлэгдэх бүрт имэйлээр мэдээлэл хүрнэ.
  • Захиалга амжилттай бэлтгэгдэж, хүргэлтэд шилжсэнээр хэрэглэгчийн бүртгэлтэй и-мейл хаягт хүргэлтийн явцыг мэдээллэх болно.

ХҮРГЭЛТИЙН БҮСЭЭС ГАДУУРХ БОЛОН ОРОН НУТГИЙН ЗАХИАЛГА

  • Орон нутгийн хэрэглэгчийн захиалгыг зөвхөн Хот хоорондын зөвшөөрөгдсөн тээврээр илгээнэ. Хэрэглэгч хүсвэл хот доторх хүргэлтийн хаягаар захиалгаа хийж авах боломжтой.
  • Орон нутгийн захиалгыг замын унаанд дайж илгээх боломжгүй.
  • Буруу хаяг оруулах, хаягийн мэдээлэл дутуу байх, захиалга хүргэгдэх үеэр хүлээн авах боломжгүй байх, өгсөн хаяг дээрээ байхгүй байх, утас холбогдохгүй байх зэрэг хэрэглэгчээс шалтгаалсан асуудлаар хүргэлт буцаагдсан тохиолдолд Твин Рөүз ХХК хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд та 95072221,95073331, 95074441 утсаар ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд холбогдох эсвэл order@twinrosepharma.mn  хаягаар холбогдож тусламж, мэдээлэл авах, санал хүсэлт гаргах боломжтой.