Ерөнхий мэдээлэл
Та худалдан авалт хийхээс өмнө бүтээгдэхүүний мэдээлэлтэй сайтар танилцна уу.
- Үндсэн найрлага: (Нэг уутанд): Глюкоз(Glucose)-2.7 гр,натрий(Sodium)-341 мг,калий(Potassium)-157 мг,хлориды(Chloride)-458 мг,цайр(Zinc)-1,5 мг;
- Туслах найрлага: Нимбэгийн хүчил(Acid citric acid), Бэрсүүт жүржийн амтлагч (grapefruit flavouring), цахиурын давхар исэл(silicon dioxide), Стевия гликозид(glycosides from Stevia), неоэсперидин (sweetener neohesperidine DC);
- Өдөрт 1-5 удаа 1 уутны агуулгыг 200 мл ундны усанд хийж найруулан ууна. Уусмалыг хэрэглэхийн өмнө бэлтгэнэ. Санал болгож буй тунг хэтрүүлж болохгүй.
- Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална. 25° C-аас дээшгүй хэмд, хуурай орчинд нарны гэрэл болон чийгнээс хол хадгална.
- Глюкоз, кали, натри болон цайрын дутлаас сэргийлэх биологийн идэвхт бүтээгдэхүүн. Дархлааны систем ба зүрх, мэдрэл, хоол боловсруулах эрхтэн ба булчингийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжиж, уураг ба нүүрс усны бодисын солилцооны (электролитийн) тэнцвэрийг хадгалахад тустай.
- ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу бүтээгдсэн глюкоз ба электролитийн холимог. Орц найрлаганд орсон нэгдэлд харшилтай хүн хэрэглэж болохгүй. Хэрвээ та ямар нэгэн эм ууж байгаа, эсвэл эмнэлгийн нөхцөлд болон эмчийн хяналтанд байдаг болон жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүд, мөн нэмэлтээр ижил нэгдэл агуулсан бэлдмэл хэрэглэх тохиолдолд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчээс зөвлөгөө авна уу. Ямар нэг сөрөг нөлөө илэрвэл уухыг зогсоож эмчид хандана уу.
- Энэхүү бүтээгдэхүүн нь эм биш бөгөөд нэмэлтээр хэрэглэх бүтээгдэхүүн болохоос хоол тэжээлийн орлуулагч биш гэдгийг анхаарна уу.