Ерөнхий мэдээлэл
Та худалдан авалт хийхээс өмнө бүтээгдэхүүний мэдээлэлтэй сайтар танилцна уу.
- Үндсэн найрлага/2 уут тутамд:Vitamin B2-1.4 mg, Vitamin B6-1.4 mg, Potassium-600 mg, Magnesium-380 mg, Zinc-10 mg,
- Туслах бодис: Acid citric acid, sodium bicarbonate, sodium chloride, magnesium carbonate, sugar, lemon flavor, grapefruit flavor, sweetener sucralose, sweetener acesulfame K.
- Өдөрт 1-2 удаа 1 уутыг 300 мл ундны усанд хийн найруулж ууна
- 25°C градусаас бага хуурай нөхцөлд, халуун зүйлээс хол хадгална. Тагны лац гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
- B2 ба B6-Аминдэмүүд болон Кали, Магни, Цайр зэрэг эрдэс бодисуудын нэмэлт эх үүсвэр буюу тэдгээрийн дутлаас сэргийлэх зориулалтаар хэрэглэнэ. Хүний биеийн ус-электролитийн тэнцвэрийг зохицуулан организмын бодисын солилцоог дэмжин, хүчтэй антиоксидант үйлдэл нь дархлааны системийн хэвийн үйл ажиллагаа болон бие махбодын олон эрхтэн, тогтолцооны (зүрх судас, захын судасны цусны хэвийн эргэлт, тархи, мэдрэл, шээс ялгаруулах систем) хэвийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой бөгөөд бие махбодын стресс тэсвэрлэх чадвар, ядаргаа сульдааг багасгах чанарыг нэмэгдүүлнэ.
- Зөвхөн насанд хүрсэн хүмүүст зориулсан. Бүтээгдэхүүний орц найрлагад орсон нэгдэлд харшилтай хүмүүс хэрэглэж болохгүй. Хэрвээ та ямар нэгэн эм ууж байгаа эсвэл эмчийн хяналтанд байдаг болон 18-с доош настай, жирэмсэн, жирэмсэн болохоор төлөвлөж байгаа, эсвэл хөхүүл эх энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө өөрийн эмчээсээ зөвлөгөө авна уу. Тунг эмчийн зөвлөсний дагуу хэрэглэх ба өдрийн зохистой тунгаас хэтрүүлж болохгүй. Хадгалах хугацаа хэтэрсэн, зохистой нөхцөлд хадгалаагүй тохиолдолд хэрэглэж болохгүй. Хүүхдээс хол байлгана. Биологийн идэвхт бүтээгдэхүүн нь эрүүл, тэнцвэртэй хооллолт болон эрүүл амьдралын хэв маягийг орлохгүй.
- Энэхүү бүтээгдэхүүн нь эм биш бөгөөд нэмэлтээр хэрэглэх бүтээгдэхүүн болохоос хоол тэжээлийн орлуулагч биш гэдгийг анхаарна уу.

