Ерөнхий мэдээлэл
Та худалдан авалт хийхээс өмнө бүтээгдэхүүний мэдээлэлтэй сайтар танилцна уу.
- Үндсэн найрлага: Vitamin С – 80мг, Vitamin E – 15мг, Цайр /zinc – 2.25мг, Глюкозамин сульфат - 750мг, Хондроитин сульфат - 600мг
- Туслах бодис: hydroxypropylcellulose and cellulose, talc, polyvinylpyrrolidone, polyvinyl alcohol, polyethylene glycol, titanium dioxide, tricalcium phosphate, magnesium salts from fatty acids, zinc citrate
- Хангалттай хэмжээний шингэн ба хоолны хамт хоногт 1-2 ширхэг шахмалыг хэрэглэнэ.
- 25C-ээс доош хэмд хуурай нөхцөлд хадгална.
Яс ба мөгөөрсөнд зориулсан тэжээлийн бүрдэл
- Үе, мөгөөрс, яс, булчингийн үйл ажиллагаанд зориулсан эрүүл мэндийн бүтээгдэхүүн.
- Мөгөөрсийг дэмжихэд оролцдог идэвхтэй нэгдлүүдийн бүрдэл.
- Цавуулаг ба лактозгүй.
- Глюкозамин нь үений мөгөөрсний байгалийн гаралтай бүрэлдэхүүн хэсэг. Үений уян хатан чанар ба хөдөлгөөнт байдлыг дэмждэг.1
- Хондроитин нь уургийн молекулын хэсэг бөгөөд мөгөөрсний уян хатан болон тэсвэрт чанарт оролцоно.2 Үрэвслийн эсрэг үйлдэлтэй.3 Хондроитин нь мөгөөрсний задралыг удаашруулна.4
- Витамин С нь мөгөөрс ба ясны хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай коллагены хэвийн үүсэлтэнд оролцоно.5
- Витамин Е нь эсийг исэлдэлтийн гэмтлээс хамгаална.5
- Цайр нь ясны хэвийн бүтэц ба уургийн хэвийн нийлэгжилтийг дэмжиж оролцдог.5
- Бүтээгдэхүүний орц найрлаганд орсон нэгдэлд харшилтай бол хэрэглэж болохгүй.
- Энэхүү бүтээгдэхүүн нь эм биш бөгөөд нэмэлтээр хэрэглэх бүтээгдэхүүн болохоос хоол тэжээлийн орлуулагч биш гэдгийг анхаарна уу.