Skip to Content

Д3 Актив Денк №100

https://denk-nutrition.mn/web/image/product.template/123/image_1920?unique=380cab4
(0 сэтгэгдэл)
  • Кальци болон фосфорын шингээлтийг сайжруулсанаар ясны сийрэгжилтээс сэргийлэх ,хавдраас сэргийлэх ,дархлаа дэмжих ,харшлын эсрэг ,чихрийн шижингийн эсрэг ,булчингын үйл ажиллагааг дэмжих, өөх тосны солилцоо зохицуулах, зүрх судасны   өвчнөөс сэргийлэх ,сэтгэл гутралын эсрэг гэх мэт олон үүрэг гүйцэтгэдэг.

18'600.00 ₮ 18600.0 MNT 18'600.00 ₮ Татвар шингэсэн

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
 Хүргэлт: 1-2 ажлын өдөр

Ерөнхий мэдээлэл

Та худалдан авалт хийхээс өмнө бүтээгдэхүүний мэдээлэлтэй сайтар танилцна уу.

  • Үндсэн найрлага/2 шахмалд/: Д3-Аминдэм (холекальциферол)- 25 мкг (1000 ОУН);
  • Туслах бодис: маннитол, тальк, карбоксилметилцеллюлоз, аравийн давирхай, сахар, нунтагласан целлюлоз, цахиурын диоксид, полиэтиленгликол, дундаж гинжин урттай триглицеридууд, токоферолоор баялаг антиоксидант, ургамлын тос (SOY).

  • Хоногт 1 шахмалыг хооллох үедээ, хангалттай хэмжээний шингэнээр даруулж ууна
  • 25°C градусаас бага хуурай нөхцөлд, халуун зүйлээс хол хадгална.
  • Д –Аминдэмийн нэмэлт эх үүсвэр буюу түүний дутлаас сэргийлэх эрүүл мэндийг дэмжигч бүтээгдэхүүн. Д-Аминдэм нь дархлааны системийн хэвийн ажиллагаа ба эсийн хэвийн өсөлтийг дэмжиж, яс болон булчингийн хэвийн өсөлт,  бэх бат бүтцийг хангах, үйл ажиллагаанд чухал үүрэгтэй ба бие махбод дахь кальци болон фосфорын солилцоог зохицуулахад тустай бөгөөд улмаар ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхэд тустай.
  • Зөвхөн насанд хүрсэн хүмүүст зориулсан.   Бүтээгдэхүүний орц найрлагад орсон нэгдэлд харшилтай хүмүүс хэрэглэж болохгүй. Хэрвээ та ямар нэгэн эм ууж байгаа, эсвэл эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтад байдаг болон  18-с доош настай, жирэмсэн, жирэмсэн болохоор төлөвлөж байгаа, эсвэл хөхүүл эх энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө өөрийн эмчээсээ зөвлөгөө авна уу. Д-Аминдэмийг цусан дахь кальци болон фосфорын түвшин их, гипервитаминоз бөөрний өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэхийг анхааруулсан. Мөн өөр Д-Аминдэм агуулсан хоол хүнс болон бэлдмэлтэй хамт хэрэглэх тохиолдолд эмчээс зөвлөгөө авна уу. Тунг эмчийн зөвлөсний дагуу хэрэглэх ба өдрийн зохистой тунгаас хэтрүүлж болохгүй. Хадгалах хугацаа хэтэрсэн болон  зохистой нөхцөлд хадгалаагүй тохиолдолд хэрэглэж болохгүй. Хүүхдээс хол байлгана.
  •  Биологийн идэвхт бүтээгдэхүүн  нь эрүүл, тэнцвэртэй хооллолт болон эрүүл амьдралын хэв маягийг орлохгүй. Энэ нь нэмэлтээр хэрэглэх бүтээгдэхүүн болохоос хоол тэжээлийг орлуулагч биш гэдгийг анхаарна уу..