Амны хөндийн эрүүл мэнд нь зөвхөн шүд эрүүл байх бус амны хөндийн эрхтэн тогтолцоо бүхэлдээ эрүүл байхад оршино. Хүний ам нь дулаан, чийглэг ба бактери үүсэж, үрэвсэх таатай орчин юм. Орой унтахдаа амаа цэвэрлэхгүй байснаар шөнө амрах үед өдрийн турш бидний идсэн хоолны үлдэгдлээр дамжуулах бактери үржих нөхцөл үүснэ.

Ам, хоолой нь холбоотой эрхтнүүд учир аманд бактери үржсэнээр амьсгалын замын өвчнүүд, ходоод гэдэсний өвчлөлийг үүсэх эрсдэлтэй. Биед гадны биет нэвтэрснээр дархлааны системийг гэмтээж бие хамгаалалт сул, өвчлөлт эмзэг болно.
Иймээс дархлааны системийг үргэлж дэмжиж эрүүл, бат бөх байлгах, амны хөндийн эрүүл мэндийг сахих нь маш чухал юм.
Амны хөндийг эрүүл байлгах аргууд:
- Өдөрт 2-3 удаа шүдээ угааж цэвэрлэх
- Хоолойг давстай усаар зайлах
- Амны хөндийг тамедины уусмалаар зайлах
- Уушги цэвэрлэх бэлдмэл, цай хэрэглэх
- Халуун бүлээн зүйл уух
- Тэжээллэг хоол хүнс идэх
- Шүдний эмчид тогтмол үзүүлэх
- Чихрийн хэрэглээг хэтрүүлэхгүй байх
зэрэг энгийн аргуудыг хэрэглэн та амны хөндийгөө эрүүл байлгаж, биеэ эрүүл байлгаарай.